images

Туйлын туяа хаана, хаана харагдав?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-17


   Нарны гадаргуу дээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт долоон удаа дэлбэрэлт болсноос соронзон шуурга үүссэнээр баасан, бямба гарагт дэлхийн хэд хэдэн оронд туйлын туяа үзэгдсэн билээ. Манай улсын тухайд говийн аймгуудад үзэгдсэн бол Хятадад Өвөр Монгол, Шинжааны нутагт харагджээ. Харин Японд Хоккайдо, Хоншюү арал, төв Японд харагдсан байна. Зарим газар туйлын туяа нүдэнд шууд үзэгдээгүй бөгөөд зөвхөн камерын дуранд харагджээ. АНУ-ын Флорида, Мэйн, Мичиган, Калифорниа мужуудад туйлын туяа гарсныг CNN мэдээлсэн бол баасан гарагт Их Британид үзэгдсэнийг BBC мэдээлсэн юм.

Гэрэл зургийг Т.Буяа. Монголд туйлын туяа үзэгдсэн нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.