Лондон: "Spirited Away" хүүхэлдэйн кино жүжиг болов
Анд нөхдийн мэдээ
2024-05-17
Японы “Studio Ghibli” компанийн бүтээл, "Оскар"-ын шагналт "Spirited Away" хүүхэлдэйн киног Лондоны театрт жүжиг болгон тавьжээ. Жүжгийг энэ сарын 7-нд “Coliseum” театрт тоглож эхэлснээр Японоос өөр оронд анх удаа эх хэлээрээ, япон жүжигчид гол дүрийг нь бүтээж буй жүжиг энэ болов. Өөрөөр хэлбэл, тус театрт “Монгол хаан” жүжгийг хадмал орчуулгатай, монгол хэлээр тоглон үзүүлсэнтэй адил хэлбэрээр тоглож байна. Уг бүтээлд өөр ертөнцөд төөрсөн өөрийгөө олсон охины түүхийг өгүүлдэг. Энэ хүүхэлдэйн киног анх 2022 онд жүжиг болгон Токио хотын Эзэн хааны театрт тавьсан бөгөөд өдгөө ч Японы хотуудаар тоглосоор байна. "Spirited Away" жүжгийг Лондонд ирэх наймдугаар сарын 24-нийг хүртэл 135 удаа тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.