images

“Бичил биетний талаарх мэдлэг, ойлголтын дэлхийн 7 хоног” эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Өнөөдрөөс энэ сарын 24-нийг хүртэл “Бичил биетний тэсвэржилтийн мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног” болох ажээ. Жил бүр энэ өдрийг ДЭМБ тэргүүтэй олон улсын дөрвөн байгууллага уламжлал болгон зохион байгуулдаг ажээ. Энэ хүрээнд манай улс “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г  2025  хүртэл батлуулж харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллах юм. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малын биеэс антибиотик гадагшилсны дараа махыг борлуулах цахим гэрчилгээ олгож эхэлсэн байна. Ингэснээр хуучин гарал үүслийн гэрчилгээ нь одоо мал эмнэлгийн цахим хувилбарын гэрчилгээнд шилжжээ. Дэлхий нийтээр тус аяны хүрээнд бичид биетнүүдэд аливаа антибиотик, эмчилгээ үр дүнгүй болж байгаад анхаарал хандуулж, энэ талаарх мэдлэг ойлголтыг сайжруулахыг зорьж байна. Мөн малчид, тариаланчдад антибиотикийг болгоомжтой хэрэглэх, хүнсэнд хэрэглэдэг мал амьтдын эмчилгээнд хариуцлагатай хандахыг уриалж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.