АНУ: 18 настай охин 231 их сургуульд тэнцжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
АНУ-ын иргэн, 18 настай Мэдисон Кроуэлл 231 их сургууль, 14.7 сая долларын тэтгэлэгт тэнцжээ. Улмаар Хойд Каролинагийн “High Point” их сургуулийг сонгон, бүтэн тэтгэлэгтэй суралцахаар болсон байна. М.Кроуэлл тавдугаар сарын 18-нд ахлах сургуулиа төгсөх бөгөөд зуу зуун сургуульд өргөдлөө илгээсэн ч “High Point” их сургуулийг сонгосноо "Амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэрүүдийн маань нэг" гэжээ. Дунд сургуульд байхад аав ээж нь түүнийг их сургуулиуд дээр аваачиж танилцуулдаг байсан явдал энэ шийдвэрийг гаргахад шууд нөлөөлсөн гэнэ. Тэрбээр шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөсөн бөгөөд физик эмчилгээгээр докторын зэрэг хамгаалах зорилготой аж. Мөн түүний амьдардаг хот муждаа хамгийн доогуур орлоготой тул М.Кроуэлл өөрийн суудаг газрынхаа сургууль төдийгүй, өөр мужийн их сургуулиас ч тэтгэлэг авч болдгийг хүүхдүүдэд харуулахыг хүссэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.