К-поп сонсогчид байгаль хамгаалах үйлсэд нэгдэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
К-поп одууд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулахад уриалсныг дэмжсэн дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь сая гаруй хүнтэй цахим нэгдэл үүсгэжээ. Тэд уур амьсгал, хүрээлэн буй орчинд халтай үйл ажиллагааг идэвхтэй эсэргүүцэж буй нь эхнээсээ үр дүнд хүрч байна. 2021 онд байгуулагдсан “Kpop4Planet” цахим нэгдэл Индонез дахь нүүрсний цахилгаан станцтай нь холбоотой гэрээний талаар “Hyundai Motor” компанид өргөдөл гаргаснаар станцын үйл ажиллагааг зогсоолгож чаджээ. Энэ мэтээр цахим орчин дахь К-попын лобби бүлгийн нөлөө томорч, дэмжигчид нь ч нэмэгдсээр байна. “Kpop4Planet” бүлгэмийг санаачлан үүсгэсэн И Даёон гэдэг эмэгтэй мэдээлэл хуваалцах, хүмүүс хоорондоо харилцах, туршлага хуваалцах зэргээр уур амьсгалын кампанит ажил явуулахад цахим суваг нь ихээхэн хэрэг болж байгааг хэвлэлд ярьсан аж. Цахим нэгдлийнхний үйл ажиллагаагаа олон чиглэлд төрөлжиж байгаа бөгөөд тухайлбал, К-попын энтертэйнмэнт компаниудыг дуучны зурагтай зарим онц шаардлагагүй бүтээгдэхүүн гаргахаа зогсоож хог хаягдлаа багасгахыг шаардаж байна. Үүний оронд QR код ашиглах зэргээр байгальд ээлтэй хувилбар сонгохыг уриалж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.