images

Англи: Эгчийгээ матраас аварсан бүсгүйд Чарльз хаанаас одон хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-15


   Эгч рүү нь матар дайрахад аварсан эмэгтэй Их Британийн хаан III Чарльзаас “King’s Gallantry Medal” авлаа. Өдгөө 31 настай Жоржиа Лаури 2021 оны зургаадугаар сард Мексикт явж байхдаа, усанд сэлж байсан ихрийн өрөөсөн эгч Мэлисса руу нь дайрсан матартай ноцолдож эгчийгээ аварсан юм. Болсон явдлын талаар тэрбээр “Мэлиссагаас өөр хүн байсан бол би тэгж чадахгүй байх. Эгч минь надад хүч өгдөг” гэжээ. Харин Мэлисса “Бүх юм маш хурдан болсон. Тэр үед би шархдахдаа усанд живчихсэн бол гэж бодоход л... Аврагдахгүй нь л гэж бодсон. Амьд гараад завин дээр явж байхдаа юм мэдрэхгүй байсан. “Жоржиа намайг тэвэр, намайг тэвэр, би үхэж байна” гээд л, түүнтэй холбоотой хэвээр байхын тулд мөрнөөс нь хазсан. Харин Жоржиа намайг тайвшруулахын тулд “Stand By Me”, “Don't Worry About A Thing” дууг дуулж өгсөн. Миний дүү үнэхээр зоригтой” хэмээн BBC радиод ярив. Тухайн үед Мэлисса бугуйгаа уруулж, гэдэс, хөлдөө хазуулжээ. Тиймээс шоконд орж, эмнэлэгт эмчлүүлж байхдаа нэг хэсэг комд байсан гэнэ. Харин Жоржиа гараа хазуулсан байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхэн бодитоор тохиолдсон юм шиг санагдахаа больж байгааг тэд хэлээд, болсон явдал тэднийг улам ойртуулсан хэмээн хэвлэлд ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.