Хятад, Америкийн Засгийн газрууд хиймэл оюун ухааны талаар хэлэлцэв
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
Швейцарын Женев хотноо өчигдөр Хятад, Америкийн Засгийн газар хоорондын уулзалт боллоо. Уулзалтаар хиймэл оюун ухааны технологийн эрсдэл юу байж болох талаар ярилцаж түүнийг зохицуулах стандарт гаргахаар болов. Энэ нь хиймэл оюун ухааны талаарх Засгийн газар хоорондын анхны уулзалт болсон бөгөөд уулзалтыг зохион байгуулах асуудлыг өнгөрөгч оны 11 дүгээр сард Ши Жиньпин АНУ-д айлчлахдаа Жой Байдэнтэй тохиролцсон билээ. АНУ нь хиймэл оюун ухааны найдвартай, аюулгүй байдлыг сайжруулахад онцгой анхаарч төлөвлөгөөт ажлууд хийхээ зарлаад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.