Өмнөговь: Ингэний сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргана
Чихэнд чимэгтэй
2024-05-14
Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвийн 100 га газрыг үйлдвэрлэлийн бүс болгохоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай зам, цахилгаан, холбоо, цэвэр бохирын шугам сүлжээний ажлуудыг эхлүүлж, ААН-үүдэд газар олгожээ. Үйлдвэрлэлийн бүсэд ноос угаах үйлдвэр, ингэний сүүний үйлдвэр, ферм, оёдол, барилгын материалын үйлдвэр баригдаж байгаа ба удахгүй ашиглалтад орох гэнэ. Ноос угаах үйлдвэр нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж буй бол ингэний сүүний үйлдвэрийг хувийн компани хариуцан барилга угсралтыг 2023 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. Харин хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж барина. Ингэний сүүний үйлдвэрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй төслийн 93 мянган долларын буцалтгүй тусламжаар байгуулж буй бөгөөд үйлдвэрээс гарсан хуурай сүүг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажээ. Улмаар монгол тэмээний сүүг олон улсад нийлүүлэх зөвшөөрлийг НҮБ-аар дамжуулан олж авах юм. Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд нийт 2500 тэмээг эрчимжүүлсэн болон уламжлалт аж ахуйн аргаар маллаж өсгөхөөр төлөвлөжээ. Баригдаж буй фермд одоогоор 10 саальчин, тогооч, малын эмч, технологич ажиллаж, эмнэг ингэнүүдийг автомат саалтуураар сааж сургаж байна. Шинэ үйлдвэр нь нэмэлт бодис холилгүй шүүсэн шингэн сүүг хөлдөөн хатаах горимоор боловсруулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.