Гэмтлийн эмч нар хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв
Чихэнд чимэгтэй
2024-05-14
Гэмтэл согог судлалын үндэсний төв иргэдэд хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгчээ. Төв болон салбар эмнэлэгт болсон өдөрлөгөөр иргэдийн ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс, цусны даралт, чихрийн шижинг тодорхойлсноос гадна гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөөнд давхардсан тоогоор 800 гаруй хүнийг хамруулжээ. Гэмтлийн эмнэлэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, шинээр батлагдсан хуулийг таниулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” аяныг зохион байгуулж буй бөгөөд энэ оны турш ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт орж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.