images

Монголбанк бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-14


   Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулснаа зарлалаа. Ингэхдээ улс орны эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзэж 11 хувь болгосон байна. Энэ шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Мөнгөний бодлогын хүүг бууруулахад инфляцын түвшин голлон нөлөөлсөн" гэжээ. Улсын хэмжээнд инфляц энэ оны дөрөвдүгээр сард 6.4 хувь, нийслэлд 6.1 хувьтай гарсан байна. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүний үнийн инфляц саарах хандлагатай байгаагийн зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжиж байгаа юм. Монголбанк мөн өнгөрсөн сард зээлийн өрийн үлдэгдэлгүй ч хар жагсаалтанд байсан 127761 иргэн, ААН-ийн муу зээлийн төлвийг өөрчилсөн юм. Үүний 55943 нь Улаанбаатар, 71718 нь орон нутгийнх ажээ. Хар жагсаалтад орсон зээлийн үлдэгдэлтэй иргэн, ААН-ийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор зээлээ төлвөл муу зээлийн түүхийг өөрчлөхөөр болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.