images

Өвөрхангай: Аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит хүүхдийн барилдаан болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-13


    Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит улсын аварга шалгаруулах хүүхдийн барилдаан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод гурван өдрийн турш боллоо. Улсын хэмжээнд анх удаа болж буй тус барилдаанд 19 аймаг, есөн дүүргийн 500 гаруй хүүхэд зургаан насны ангиллаар өрсөлджээ. Хагас шигшээ барилдаанд 192 бөх тунан үлдэж, улмаар 72 бөх сүүлийн барилдаанд шалгарсан байна. Багийн дүнгээр Өвөрхангай аймгийн бөхчүүд тэргүүлсэн бол удаах байруудад Увс, Өмнөговь, Ховд, Архангай аймгийн хүүхдүүд шалгарчээ. Уралдааны зохион байгуулагчид насны ангилал тус бүрт эхний 10 байранд шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулсан бөгөөд барилдааны зургаан түрүү бөхөд тус бүр хурдан удмын даага, 300 мянган төгрөг, өргөмжлөл, алтан медаль гардуулсан байна. Бай шагналыг Өвөрхангай аймаг болон сумдын алдарт уяачид гаргажээ. Сонирхуулахад, өмнөх барилдааны түрүү бөхчүүдэд хундан цагаан хурга бэлэглэж байсан юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.