images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд айлчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-13


   Монгол, Узбекистаны Гадаад харилцааны дэд сайд нар Улаанбаатарт уулзаж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, удахгүй болох ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаадугаар сард Узбекистанд айлчилна. Талууд уулзалтаар соёл, хүмүүнлэг, хөрөнгө оруулалт, худалдаа-эдийн засаг, улс төрийн салбарт түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх асуудалд нэг байр суурьтай байгаагаа нотолжээ. Манай улс Узбекистанд 1977-1994 онд Консулын газартай байсан бол энэ онд Ташкент хотноо Элчин сайдын яам нээхээр болсон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.