Ахмадууд хөдөлмөр зусланд ногоо тарьж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-05-13
Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх Шувуун фабрикийн өвлийн хүлэмжийн дэргэдэх төвд ахмадууд ургамал, ногоо тарих сургалтад хамрагдаж эхэллээ. “Мөнх ногоон амьдрал” ТББ-аас нэг ээлжиндээ 45-75 хүртэлх насны найман хүнийг авах бөгөөд тав хоногийн хугацаатай зусландаа байрлуулах ажээ. Одоогоор 2024 оны нэг, хоёрдугаар ээлжийн ахмадуудыг сургалтад хамруулж сертификат олгосон байна. Тус төв нь амьдрах байр болон сургалт, чөлөөт цагийн танхим, гал тогоо тусдаа, халуун хүйтэн ус, душтэй бөгөөд өдрийн гурван хоолтой гэнэ. Зусланд тав хоноход 50 мянган төгрөгийн төлбөр төлөх бөгөөд сургалтаа төгссөн ахмадуудыг энэ зун 100 м/кв талбайд үнэгүй ногоо тарих газраар хангах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.