Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн япон эмэгтэй Айдахогийн их сургуулийн хүндэт доктор боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
АНУ-ын атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн цөөн хүний нэг, Японы иргэн, 86 настай Кэйко Огүра АНУ-ын их сургуулийн хүндэт доктор боллоо. Тэрбээр өчигдөр болсон Айдахогийн их сургуулийн төгсөлтийн баярын үеэр хүндэт докторын цолоо хүлээж авахдаа, цөмийн зэвсгийн эсрэг 40 гаруй жил хийж буй ажлаа үргэлжлүүлж, үзсэн туулснаа бусадтай хуваалцсаар байна гэдгээ хэлжээ. Тэрбээр атомын бөмбөгдөлтөд өртсөн түүхээ дэлхийн 50 гаруй оронд ярьж, цөмийн зэвсгээс татгалзахыг уриалж яваа хүн юм. Тухайлбал, 2023 оны тавдугаар сард Их долоогийн удирдагчидтай Хирошимагийн энх тайвны музейд уулзахдаа бөмбөгдөлтийн хохирогчид одоо ч амьд байхад дэлхий цөмийн зэвсэггүй байх хэрэгтэй гэдгийг ойлгохыг уриалжээ. 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаяхад К.Огүра найман настай байжээ. Түүний нөхөр Каорү Огүра Хирошимагийн энх тайвны музейн захирлаар ажиллаж байгаад 1979 онд таалал төгссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.