images

ДЭМБ-ын эм, вакцины асуудал хариуцсан шинжээчид манай улсад ажиллав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Энэ сарын 14-18-ны өдрүүдэд ДЭМБ-ын эм, вакцины асуудал хариуцсан зохицуулагч Жинхо Шинээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллалаа. Өнгөрсөн тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд манай улс оролцсон билээ. Энэ үеэр  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг ДЭМБ-ын ерөнхий захиралд танилцуулж, шинжээчдийн багийг Монголд томилон ажиллуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавьсан ажээ. Уг хүсэлтийг ДЭМБ-аас хүлээн авч, өнөөдөр дээрх багийн хамт олон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга болон бусад албаныхантай уулзаж ДЭМБ-аас баримталж буй эмийн үнэ, хуурамч болон стандартын бус эмийн бодлогын талаар ярилцсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.