images

Хилчдийг хоёр жилийн дотор орон сууцаар хангана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-10


   Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн сард Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангид ажиллах үеэр алслагдсан заставт байр, орон сууцны хүрэлцээ муу байгаа талаарх хүсэлтээ хилчид уламжилсан билээ. Уг хүсэлтийг Сангийн сайд анхааралдаа авч, дан ганц Сэлэнгийн хилчид бус хилийн бүх заставыг ойрын хоёр жилийн хугацаанд орон сууцаар хангахаар болсноо хэлсэн байна. Сангийн сайдын энэ санаачилгад үндэслэн Хил хамгаалах байгууллагаас хилчдэд зориулсан 1000 айлын орон сууц барих төслийг боловсруулжээ. Монгол улсын Засгийн газар хилийн инженерийн байгууламж болон авто паркийг шинэчлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хяналт, дохиоллын системийг шинээр нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.