images

Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээнээс 6 дахь алтан медалиа хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-10


   Тайландын Паттаяа хотод болж буй ᠋Пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд 33 гаруй орны 157 тамирчин өрсөлдөж байна. "Парис-2024" Паралимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд Монгол улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар өрсөлдөж байгаа юм. Тэгвэл 107 кг-ын жинд Э.Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Дэлхийн цомын зургаа дахь түрүүгээ авлаа. Паралимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн Гүржид зургаадугаар сарын 20-26-нд болох ба энэ тэмцээний дараа “Парис-2024” Паралимпын эрх авсан тамирчдыг зарлана. Одоогоор манай улсаас Э.Содномпилжээ Парис явах эрхээ аваад байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.