images

Англид хөх өнгөтэй хавч олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Англид хоёр саяд нэг тохиох ховор хөх өнгийн хавч олджээ. Нэгэн загасчин хөх хавчийг барьсан ч далайд нь буцаан тавихыг хүссэн учраас “The Ships Project” байгууллагын захирал Дайвэр Мэллори Хааст өгсөн байна. Далайн гүн дэх түүхэн дурсгал судалдаг тус байгууллагынхан хавчийг усанд нь буцаан тавьж, энэ талаар олон нийтэд мэдээлэв. Хөх хавч ер бусын үзэмжтэй байсан тухай Д.Хаас хэлсэн бөгөөд загасчид, шумбагчид очдоггүй, хүний хөлөөс хол газар аваачсан гэжээ. Хавч нь генийн өөрчлөлтөөс болж хөх өнгөтэй болдог байна. Мөн дунджаар 45-50 насалдаг бол далайн усанд зэрлэгээрээ амьдарвал 100 хүртэл насалдаг аж. Харин тэрхүү хөх хавч 50 настай, эмэгчин байсныг Д.Хаас тогтоосон бөгөөд 100 наслаарай хэмээн ерөөгөөд далайд тавьжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.