images

О.Есүгэн Дэлхийн цомын тэмцээнд VIII байранд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-10


   Азербайжаны нийслэл Баку хотноо Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн болж байна. Өчигдөр болсон 50 метрийн дасгалд О.Есүгэн 593 оноогоор гуравдугаар байранд шалгарч, финалд өрсөлдөх эрхтэй болжээ. Энэ дасгалд эмэгтэйчүүдээс Г.Нандинзаяа 577 оноогоор 58-д, эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа 584 оноогоор 37-д, Б.Эрхэмбаяр 581 оноогоор 51-д жагссан байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 3x20 дасгалд О.Есүгэн 406.6 оноогоор наймдугаар байранд шалгарчээ. Эмэгтэйчүүдийн 3x20 дасгалд Германы тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга Анна Янссен алт, Швейцарын тамирчин, Токиогийн Олимпын аварга Нина Кристен мөнгө, БНХАУ-ын тамирчин хүрэл медаль тус тус хүртсэн байна. Өнөөдөр манай тамирчдаас Э.Даваахүү, Э.Бадамгарав нар гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөх бол 50 метр 3х20 эмэгтэйчүүдийн хоёр дахь шатны шалгаруулалтад Г.Нандинзаяа өрсөлдөнө.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.