images

Өмнөд Солонгосын Муан хошуунаас Улаанбаатарын чиглэлд шууд нисэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-10


   Өмнөд Солонгосын “Жин Эйр” агаарын тээврийн компани Чолла Намду мужийн Муан хошуунаас Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ өчигдөр үйлдлээ. “Жин Эйр” компани есдүгээр сар хүртэл Муан-Улаанбаатар хотын чиглэлд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэхээр болжээ. Ингэснээр манай улс Өмнөд Солонгосын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт тав, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжү чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай ниснэ. Муаны олон улсын нисэх буудлыг "Korea Airports" корпорац эзэмшдэг бөгөөд Чолла Намду муж болон Кванжү, Мукпу, Нажү хот руу зорчих иргэд тус онгоцны буудлаар дамжин өнгөрдөг байна.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.