images

Монголын ШУА, Их Британийн эзэн хааны Азийн нийгэмлэгийнхэнтэй цахимаар уулзав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-09


   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Их Британийн эзэн хааны Азийн нийгэмлэгийнхэнтэй өчигдөр цахим уулзалт хийлээ. Монголын гадаад бодлогын тухай "Beyond China and Russia: Options for Mongolia’s Foreign Policy" сэдвээрх энэ уулзалтад Кэмбрижийн их сургуулийн профессор Урадын Булаг тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Уулзалтаар судлаачид Монгол улсын гуравдагч хөршийн бодлого, Монгол-Хятадын харилцаа, "Бүс ба зам" санаачилга, Буддын шашны дипломат үйл ажиллагаа, Монголын эдийн засагт Украины дайны үзүүлж буй нөлөө зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. Илтгэлүүдийг Эзэн хааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Азийн асуудал” сэтгүүлийн ирэх дугаарт нийтлэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.