images

Монгол, Хятад, Японы авто спорт сонирхогчид Улаанбаатарт уралдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


   Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” Улаанбаатарт маргааш эхэлж гурван өдөр үргэлжилнэ. 12 дахь удаагийн энэ наадамд Хятад, Японы шилдэг тамирчид ирж оролцох юм. Тухайлбал, Японы авто спортын топ 10 тамирчны нэг Акинори Үцүми хоёр өдрийн өмнө манайд ирсэн бол Хятадын авто машин, мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн гурван тамирчин, инженер механикч, техникийн ажилчид нийлсэн 17 хүнтэй баг өчигдөр Замын-Үүдэд иржээ. Наадмын эхний өдөр сонирхогчдын болон мэргэжлийн ангиллын тэмцээний I, II үе, автобус жолоодлогын ур чадварын үзүүлбэр, машинтай парад болно. Харин хоёр дахь өдөр наадмыг албан ёсоор нээж, яам, нийслэлийн удирдлагууд, элчин сайдууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, тамирчдын төлөөлөл оролцох юм. Мөн тэмцээний сүүлийн шатууд болон бартаат замын уралдаан зэрэг олон арга хэмжээ болох ажээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.