images

Хятадын автомашинтай аялагчид Хөххотоос Улаанбаатар хүрнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Хөххотоос Улаанбаатар хүртэлх 13 мянган км замыг 17 дугаар зууны үеийн Цайны замын дагуу автомашинтай туулах хятад аялагчид тавдугаар сарын 5-нд замд гарчээ. Тэд Бээжин, Хөнанийн бартаат замын аялал сонирхогчдын клубынхан бөгөөд аяллын хугацаа долоо хоног аж. Аялагчид Замын-Үүд боомтоор Монгол улсад орж ирэн Сайншанд, Чингис хотоор дайрч Улаанбаатарт ирнэ. Тэд аяллаа "Мянганы Цайны зам-Хятад, Монголыг дамнасан авто аялал" гэж нэрлэн туган дээрээ кирилл үсгээр бичсэн байна. Цайны замаар Хятадын өмнөд нутгаас Монгол, Орос руу цай зөөдөг байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.