images

Физикийн улсын олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


   35 дахь удаагийн физикийн улсын олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнөөдөр эхэллээ. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 22 багийн 144 багш, сурагч оролцохоор цуглараад байна. Хөвсгөл аймаг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ерөнхий боловсролын 31 сургуулиар улсын олимпиадын тугийг тойруулан бүсийн, массын олимпиад, физикийн хичээлийг сурталчлах үзэсгэлэн зэрэг нөлөөллийн арга хэмжээ зохиожээ. Харин Боловсрол, шинжлэх ухааны яам 2023 оны тавдугаар сард болсон Азийн физикийн олимпиадаас хойш Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт зөвлөгөөн, шилдэг багш шалгаруулах уралдаан, орон даяар багш, сурагчдыг хөгжүүлэх сургалт зэргийг зохион байгуулаад байна. Тэгвэл энэ удаа аймаг, орон нутгаасаа шалгарсан шилдэг 98 сурагч хоорондоо өрсөлдөж, энэ сарын 12-нд улсын аваргаа тодруулна. Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн физикчид Улсын физикийн олимпиадаас дөрвөн алт, зургаан мөнгө, нэг хүрэл, Азийн физикийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртэж байжээ.  

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.