images

Катарын малчдын ахуй соёлыг Монголын Үндэсний музейд үзүүлж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 2-ноос эхлэн наймдугаар сарын 11-нийг хүртэл Катарын Үндэсний музейн сан хөмрөгийн 50 биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног үзүүлж байна. "Нүүдэл" хэмээх тус үзэсгэлэнг Катарын Гадаад хэргийн яамнаас ивээн тэтгэж, газрын тос олборлохоос өмнөх малчдынхаа аж амьдрал, ахуй соёлыг монголчуудад үнэ төлбөргүй харуулахаар зорьжээ. Катар нь газрын тосоор баялаг, хөдөө аж ахуйн хөгжлөөр буурай ч газрын тос олборлохоосоо өмнө нь хасарваань, шар будаа, эрдэнэшиш, хүнсний ногоо тариалж, цөлөрхөг газраа тэмээний аж ахуй эрхэлдэг байжээ. Харин эрэг хавиараа суудаг иргэд нь загас, сам хорхой барьдаг байсан бол одоо цөөн хүн сувд түүдэг байна.  

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.