images

Монголын компани "Alibaba" групптэй хамтарч ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


    Монголын цахим худалдааны платформ “Shoppy” компани, Хятадын “Alibaba” групптэй хамтарч ажиллахаар болжээ. Хөрөнгийнхөө хэмжээгээрээ дэлхийд эхний тавд жагсаж буй тус группийн “1688” платформтой хамтрахаар “Shoppy” компани өнгөрсөн сар гаруйн хугацаанд олон улсын хүргэлтийн дэд бүтэц, системийн холболтоо хийж энэ сарын 3-наас shoppyhub.mn сайтыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ сайт нь олон улсын бүс дамнасан худалдааны платформ байх бөгөөд тээвэр, лангууны нэмэлт үнэ шингээгүй буюу 3-5 дахин хямд үнэтэй бүтээгдэхүүн авах, хайлтын системээс зургаар хүссэн бараагаа хайх, монгол, англи хэл дээрх тайлбар зэрэг давуу талтай. Мөн Өмнөд Солонгос зэрэг өөр улсуудаас бүтээгдэхүүн худалдан авсан ч бүх захиалгаа нэг хүргэлтээр хүлээн авах, төлбөрөө цахим зээлээр хүүгүй хувааж төлөх зэрэг сонголттой байна. "Alibaba"-гийн "1688" платформд Хятадын хэдэн арван мянган үйлдвэрлэгч олон сая бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. "Shoppy" компани мөн өнгөрөгч хоёрдугаар сард Өмнөд Солонгосын “Gmarket” цахим худалдааны компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.