images

Чингэлтэйд автобусны 19 тохилог зогсоол байгууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


   Улаанбаатар хотын хэмжээнд 1115 автобусны буудал байдаг боловч алслагдсан гэр хорооллын гудамж, зам талбайд ховор. Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газар Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр хоёр битүү, 17 задгай тохилог зогсоолыг ашиглалтад оруулжээ. Зогсоолуудад нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл болон автобусны ирэх хугацааг харах ухаалаг самбар, хяналтын камер байршуулжээ. Шинэ зогсоол ашиглалтад орсноор нийслэлээс эдгээр чиглэлд явах автобусны тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.