images

Монголын хоёр дурсгалыг ЮНЕСКО-д бүртгэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-09


   ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо боллоо. Чуулганаар ЮНЕСКО-ийн гишүүн орнуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцүүлж, санал хураасан байна. Үүнд манай улсаас “Элдэв очир” анхны маркийн цуглуулга болон “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл”-ийг дэвшүүлж, гишүүн орнуудын олонхын саналыг авснаар баримтат өвийн жагсаалтад бүртгэхээр боллоо. Манай улсаас уг жагсаалтад 9 дурсгал байгаагийн найм нь Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй өвүүд юм. “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” нь "Чингис хаан" музейд хадгалагдаж буй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.