images

Хойд Солонгосын гол үзэл сурталч нас барлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Хойд Солонгосын тоталитар дэглэмийн суртал ухуулгын системийг үндэслэгч, Хөдөлмөрийн намын Суртал ухуулгын төвийн орлогч захирал Ким Ки Нам 94 насандаа таалал төгссөнийг тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг өнөөдөр мэдээллээ. Түүний оршуулгыг удирдагч Ким Жон Ун тэргүүлэн өнөө өглөө үйлдэж гашуудал зарласан байна. Ким Ки Нам нь насан туршдаа Хойд Солонгосын үзэл суртлын ажлыг зохион байгуулж ажилласан, өмнөх хоёр удирдагчийн ойрын хүн байжээ. Түүнийг олон улсын хэвлэлүүд Гитлерийн Германы суртал ухуулгач Йозеф Геббельстэй зүйрлэн бичиж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.