images

Олон улсын байгууллагууд Монголын хавдрын оношилгоо, эмчилгээний чадамжийг үнэлж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-08


   Эрүүл мэндийн яамны урилгаар Олон улсын цөмийн энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг Монгол улсад ирж хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох үнэлгээ хийжээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагуудтай хавдрын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар тус эмнэлгийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн оношзүйн тасгуудад ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.