images

“Apple” компанийн шинэ таблетийн зузаан 5.1 мм

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   “Apple” компани өчигдөр M4 чиптэй, арын камер нь 12 мегапикселийн нягтаршилтай “iPad Air”, “iPad Pro” таблетийн шинэ загвараа танилцууллаа. Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк вэбсайтдаа оруулсан бичлэгтээ “Энэ бол iPad таблетийг танилцуулснаас хойшх хамгийн том өдөр болж байна” гэжээ. Анхны iPad 2011 онд гарч байсан бол хамгийн сүүлийн хувилбар нь 2022 оны аравдугаар сард гарч байсан юм. Тус компанийн хамгийн үнэтэй таблет болох “iPad Pro” 11, 13 инч гэсэн хоёр хэмжээтэй гарсан бөгөөд жижгийг нь 999, том хэмжээтэй, 256 гигабайт багтаамжтайг нь 1299 долларын үнээр худалдаална. Шинэ загварын зузаан нь ердөө 5.1 мм ажээ. Таблетад “Magic Keyboard” гар зориулан бүтээсэн нь 249-299 долларын үнэтэй аж. Улмаар таблет, гар хоёрыг нийлүүлснээр “Macbook” шиг ашиглах боломжтой болжээ. Энэ удаа “Apple Pencil Pro” үзгийг мөн шинэчилж 129 доллароор худалдахаар болов. Шинэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалгыг өнөөдөр нээсэн бөгөөд ирэх долоо хоногт худалдаалж эхэлнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.