images

Сербид Ши Жиньпинийг байлдааны нисдэг тэргээр угтжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Европын орнуудаарх айлчлалаа Францаас эхлүүлсэн Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Сербийн нийслэл Белград хотноо очлоо. Түүний суусан онгоц Сербийн агаарын орон зайд орж ирэхэд тус улсын Агаарын цэргийн командлалаас илгээсэн байлдааны хоёр нисдэг тэрэг угтан авчээ. Улмаар уг онгоцыг хамгаалан дагаж ниссэн байна. Ши Жиньпинийг “Nikola Tesla” онгоцны буудалд ерөнхийлөгч Александр Вучич, тэргүүн хатагтай Тамара Вучич нар тосчээ. Ши Жиньпин Сербид найман жилийн дараа айлчилж байгаа нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.