images

NBA: Рүди Гобэр дөрөв дэх удаагаа шилдэг хамгаалагч боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   “Minnesota Timberwolves” багийн төвийн тоглогч Рүди Гобэр 2024 оны Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) шилдэг хамгаалагч боллоо. Тэрбээр өмнө нь “Utah Jazz” багийн тамирчин байхдаа 2018, 2019, 2021 оны шилдэг хамгаалагч болсон юм. Өдгөө 31 настай франц тамирчны тоглож буй “Minnesota Timberwolves” баг нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн сайн хамгаалалттай клубын нэг байсан удаатай. Р.Гобэр ийнхүү 2002, 2003, 2005, 2006 онд шилдэг болсон “Detroit” багийн Бэн Уоллэс, 1995, 1997, 1998, 2001 онд “Denver”, “Atlanta”, “Philadelphia” багт тоглож хамгаалалтаараа тэргүүлсэн Дикэмбэ Мутомбогийн амжилттай зэрэгцэж ирлээ. “Minnesota Timberwolves” багийн дасгалжуулагч Крис Финчсаяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Рүди багаа хамгаалалтын соёлд сургаж байгаа” гэсэн байна. Р.Гобэр өнгөрөгч даваа гарагт “Denver” багтай хийсэн плэй-оффын тоглолтод оролцоогүй. Учир нь, найз бүсгүй Юля Бонилла нь тэр өдрийн өглөө амаржиж хүүтэй болсон юм. Сонирхуулахад, Р.Гобэр “Токио-2020” зуны Олимпод Францын шигшээ багт тоглож мөнгөн медаль авсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.