images

Япон: "Уйлж буй сүмо" арга хэмжээ болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Японд таван сараас хоёр настай 100 хүүхдийг оролцуулсан “Уйлж буй сүмо” арга хэмжээ Киото хотын Китано Тэнмангү сүмд болжээ. Китано Тэнмангү нь Японд эрдэм боловсролыг ивээгч бурхан хэмээн шүтэгддэг Сүгавара но Мичизанэд зориулан Нийтийн тооллын 947 онд барьсан сүм юм. Япончууд сүмо бөхийг Сүгавара но Мичизанэгийн өвөг дээдэс бий болгосон гэж үздэг тул энэ сүм сүмотой ихээхэн холбоотой юм. Тиймээс тэнд "Уйлж буй сүмо" арга хэмжээг долоо дахь удаагаа зохиожээ. Харин тэмцээний дүрэм нэн сонирхолтой буюу түрүүлж уйлсан хүүхэд ялдаг. Ингэхдээ сүмо бөхийн маваши, толгойны боолт зүүлгэсэн хүүхдүүдээ ээжүүд нь тэврээд өөд өөдөөсөө харан суудаг. Энэ үед түрүүлж чангаар уйлсан нь ялагч болно. Тэмцээний дараа хүмүүс хүүхдүүдийг эрүүл өсөж бойжихын төлөө залбирал үйлддэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.