images

“Улаанбаатар марафон”-ы эрүүл мэндийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өсжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-08


   Энэ сарын 25-нд “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт болно. Марафон 500, 800 метр, 1.5, 5, 10, 21, 42 км-т болдог бөгөөд даваа гарагийн байдлаар 2000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. Түүний 50 гаруй хувь нь таван км зайн эрүүл мэндийн гүйлтэд оролцох ажээ. Энэ зайд уралдах хүмүүсийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж, фитнест дасгал хийдэг, гүйлтийн спортоор хичээллэж эхэлж буй хүмүүст зөвлөж байгаа юм. Таван километрийн зайд гүйх хүмүүс хураамжид 5000 төгрөг төлнө. Мөн 1.5 км буюу гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан гүйлтэд 80 гаруй гэр бүл оролцохоор бүртгүүлсэн байна. Түүнчлэн тусгай Олимпын төрөл болох 500, 800 метрийн зайд гүйх бол хураамж төлөхгүй гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.