images

12250 сувд, 366 алмааз орсон хонхыг Осакагийн үзэсгэлэнд тавина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Япончууд 12250 сувд, 366 алмаазаар чимж 1939 оны Нью-Йоркийн дэлхийн яармагт үзүүлсэн эрх чөлөөний хонхыг 2025 оны дөрөвдүгээр сарын 13-нд нээх Осакагийн дэлхийн үзэсгэлэнд тавихаар боллоо. Өдгөө тус хонхыг Миэ мужийн “Mikimoto Pearl Island” компани эзэмшдэг тул Японы есөн мужийн хамтарсан Кансай павильонд тавихаар болсон гэнэ. 1939 онд Кокичи Микимотогийн бүтээсэн энэ хонх Нью-Йоркийн үзэсгэлэнд тавигдсанаасаа хойш "Сая долларын хонх" гэдэг нэр авсан юм. 93 см өндөр, 71 см өргөн, 35.5 кг жинтэй уг бүтээлийг 1776 онд АНУ Эрх чөлөөний тунхаглалаа зарлахад цохьсон хонхыг дуурайлган урласан бөгөөд Япон-АНУ-ын энх тайван байдлыг бэлгэдэн тийн дуурайлгасан гэдэг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.