images

Монголд даамны Дэлхийн цомын тэмцээн болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-07


   Олон улсын даамны холбоо, Улаанбаатар хотын даамны холбоотой хамтран ирэх долоодугаар сарын 8-15-нд “Mongolia-2024″ дэлхийн цомын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг блиц, рапид, сонгодог гэсэн гурван төрлөөр явуулна. Тухайлбал, рапид төрлийн тэмцээнийг 64 буудалт даамны бразил хувилбараар тоглох ажээ. Тэмцээнийг 7-9 өрөг тоглох швейцар системээр зохион байгуулна. Тэмцээн зохион байгуулах газар нь МУИС бөгөөд 2008 оноос хойш төрсөн 17 хүртэлх насны охид хөвгүүд болон насанд хүрэгчдийн ангиллаар болно. Одоогоор шагналын сан багадаа 2000 евро байна хэмээн зохион байгуулагчид зарлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.