images

Аймгуудын өрсөлдөх чадварын индекс 1.6-аар өсжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-07


    "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" судалгааны байгууллагаас 12 дахь жилдээ Монгол улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Тус байгууллага эдийн засаг, засаглал, бизнес, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн 181 шалгуураар аймаг тус бүрийн өрсөлдөх чадварын үнэлгээг хийдэг. Өнгөрсөн онд энэ үзүүлэлтүүдээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн юм. Харин өмнөх жилүүдэд Орхон (2012-2020), Дорноговь (2021-2022) аймаг тэргүүлж байв. Мөн Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд өмнөх жилийн эрэмбээрээ жагсжээ. Сонирхолтой нь, Дархан-Уул аймгийн ерөнхий оноо нэмэгдэж, Өмнөговийнх буурсан ч урьдын адил 3, 4 дүгээр байрандаа үлдсэн байна. Тэгвэл өрсөлдөх чадвар хамгийн сул аймгаар Дундговь, Завхан тодорсон бөгөөд аль алиных нь ерөнхий оноо хамгийн их буурчээ. Үнэлгээний үндсэн бүлгээр авч үзвэл, эдийн засгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, засаглалын үр ашиг, дэд бүтцээр Орхон аймаг бусдаасаа илүү байжээ. Нийт дүнгээрээ аймгуудын өрсөлдөх чадвар өмнөх жилээс 1.6-аар өссөн байна. Мөн Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн ерөнхий оноо 9-13-аар буюу бусдаасаа хамгийн их нэмэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.