images

100 настай эмэгтэй загварын тайзан дээр хуримын даашинзтай алхав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Японы Хиого мужийн Ашияа хотод асаргаанд байдаг настайчуудын дунд өчигдөр загварын шоу зохион байгууллаа. Энэ шоунд 100 настай эмэгтэй хуримын цагаан даашинз өмсөн тайзан дээгүүр алхсан байна. Тэрбээр “Би хуримаа хийхдээ кимоно өмсөж байсан болохоор цагаан даашинз өмсөж алхсандаа маш их баяртай байна” хэмээн ярьжээ. Улмаар “Олны анхаарлын төвд ороод арван насаар залуужуулах шиг боллоо” гэсэн байна. Настай моделиудын өмссөн даашинзыг "Мүкогава" эмэгтэйчүүдийн их сургуулийн Хүний хүрээлэн буй орчны шинжлэх ухааны төвийн оюутнууд урлаж, мэргэжлийн хүмүүс нүүрийг нь будаж өгсөн аж. Энэ арга хэмжээг асаргаанд байдаг настайчууд, тусгай хэрэгцээт иргэдийн загварын таашаалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас зохион байгуулсан байна.

Эх сурвалж: "Ёомиүри" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.