images

Дэмчигийн хийдийг цахилгаантай болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-07


   Өмнөговь аймаг "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Дэмчигийн хийд орчим цахилгаан эрчим хүчинд холбогдох гэж байна. Энэ ажлыг "Хуяг-Эрчим" компани гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 15 км, 35 кВ-ын нэг хэлхээ шугамын дэд станцын ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа уг ажлыг долоодугаар сарын 13-нд хүлээлгэн өгнө. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км зайд орших, дэлхийн энергийн төв гэгддэг Дэмчигийн хийдийг Говийн догшин ноён хутагт Данзанравжаа 1830 онд байгуулж номын өргөөгөө болгосон түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.