images

Баруун 5 аймагт зорчих нислэгийн тийзийг 10 хувиар хямдрууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-07


   МИАТ ТӨХК 70 хүний суудалтай CRJ-700 "Мазаалай" агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авч, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдрөөс орон нутгийн нислэгийн тийзийг 10 хувиар хямдруулжээ. Ингэснээр Улаанбаатараас Ховд болон Баян-Өлгийн чиглэлд нэг талдаа 365 мянга, хоёр талдаа 730 мянга, Улаангом руу нэг талдаа 360 мянга, хоёр талдаа 720 мянга, Завхан чиглэлд нэг талдаа 286 мянга, хоёр талдаа 572 мянга, Говь-Алтай чиглэлд нэг талдаа 330 мянга, хоёр талдаа 660 мянга болж хямдарсан байна. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК өнгөрсөн онд орон нутгийн нислэгээ сэргээж найман аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэхийн зэрэгцээ тийзийн үнээ хоёр дахин хямдруулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.