Монголын хоккейчид Азийн аварга болов
Чихэнд чимэгтэй
2024-05-02
Узбекистан улсын Ташкент, Самарканд хотуудад болсон 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээнээс Монголын хоккейчид хүрэл медаль хүртлээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд болж 10 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын баг хэсэгтээ Энэтхэг (32:0), Макао (25:0), Индонезийн (8:2) багийг хожсон бол Тайландын багт 6:3 харьцаатайгаар хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ-ын (4:2) багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан бол тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна. Монголын хоккейчдыг дасгалжуулагч А.Мэргэн ахалж явсан бол дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ. Сонирхуулахад, Монголын насанд хүрэгчдийн баг өнгөрөгч сард Кувейт улсад болсон Дэлхийн аваргын дөрөвдүгээр дивизионы аварга болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.