images

76 настай гүйгч дэлхийн дээд амжилтыг шинэчлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-02


   Лондоны марафон өнгөрөгч сарын 21-нд болж 76 настай Жэанни Райс 75-79 насны ангилалдаа дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрбээр 42 км замыг 3:33:27 цагт туулсан бөгөөд энэ нь 1.6 км замыг 8:08 минутад туулсан гэсэн үг аж. Ж.Райс өнгөрөгч аравдугаар сард Чикагогийн марафонд 3:34:32 цаг гүйж барианд орохдоо анх дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ удаа өөрийнхөө эзэмшдэг дээд амжилтыг 1:05 минутаар ахиулжээ. Түүний хувьд Лондоны марафонд 3:30 цагт бариандаа орно гэсэн итгэлтэй байсан ч сүүлийн 3.2 км-т удааширсан гэнэ. Тэрбээр “Берлиний марафонд илүү сайн гүйх болно” хэмээн хувийн цахим хаягтаа бичжээ. Энэ бүхнээс өмнө Ж.Райс Бостоны марафонд 3:33:15 цаг гүйж барианд орсон ч тэр амжилтыг нь албан ёсоор бүртгэх боломжгүй байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.