images

Импортын гурилыг татвараас чөлөөллөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Засгийн газар өнөөдөр малын тэжээл, улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Улмаар импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж албан ёсоор баталгаажуулав. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлснээр гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Үүнээс гадна цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон бууруулсан байна. Энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай цемент дотоодод нэлээд хэмжээгээр хомсдоод байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.