images

Монголын морьт харваачид ААШТ-ээс хоёр медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Казахстан улсын Шымкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн өнгөрөгч сард болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Саудын Араб, Киргиз, Катар, Тайланд, Индонез, Малайз, Узбекистан, Кувейт зэрэг 14 улсын 60 тамирчин өрсөлдөв. Манай улсаас Б.Отгон-Өлзий, Б.Аягаа, А.Амарболд, П.Дашчарав, Ц.Баасансүрэн, Г.Гүнбилэг нарын харваачид оролцсоноос Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль, Б.Аягаа унгар буюу цамхаг намнааны төрөлд хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээн унгар, ази, турк, зоос харвах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан юм. Монголын тамирчид тэмцээн болох улсад газраар 5000 орчим км замыг туулж очсон бөгөөд Оросын хилээр нум, сум оруулахыг хориглосон тул хил дээр өөрсдийн хэрэглэдэг нум, сумаа үлдээжээ. Улмаар ААШТ болох газрыг зорьж, тэмцээний өмнөхөн газар газраас цугларсан монголчууд тамирчдад өөрсдийн илүү нум, сумыг бэлэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.