images

“Оюу толгой” 2024 оны эхний улиралд 629 тэрбум төгрөг төлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   “Оюу толгой” ХХК 2024 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр танилцууллаа. “Оюу толгой” НӨАТ-ын буцаан авалт хийдэггүй бөгөөд энэ оны эхний улиралд 629 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. Түүнчлэн Өмнөговь аймагт бүртгэлтэй 88 ханган нийлүүлэгчээс 220 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авснаар 2010 оноос хойш тус аймгаас нийт 4.2 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ аваад байна. Мөн 46084 тонн зэсийн баяжмал, 42751 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж, ус ашигласны төлбөрт 3.3 тэрбум төгрөг төлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.