images

"Оюу толгой" компани Дархан-Уул аймгийн 187 га газрыг нөхөн сэргээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын дөрвөн байршилд “Оюу толгойкомпани техникийн нөхөн сэргээлтийн ажлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлүүллээ. Тус компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дах Ялбагийн хөндийд уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хөндөгдөж орхигдсон 400.4 га газрыг нөхөн сэргээж, ойр орчмын голыг урсгаж байсан бөгөөд энэ удаа мөн хөндөгдөж сүйдсэн газруудыг сонгон авсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Оюу толгой” компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар нийт 187 га газарт нөхөн сэргээлт хийхээр болсон нь энэ юм. 

Гэрэл зургийг: Байгаль орчин аялал жуулчлалын яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.