images

Монголчууд Америкийн далд уурхайтай танилцжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэрээ баруун Виржиниа муж улсын "Leer South" нүүрсний далд уурхайн үйл ажиллагаатай танилцжээ. Тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарч хамгийн олон хоног осол гараагүй гэдгээрээ АНУ-д эхний тавд ордог байна. Түүнчлэн ажилчдынхаа гэр бүлд уурхайгаа танилцуулах арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэн тогтмол зохион байгуулдаг ажээ. Монголын төлөөлөгчид уурхайн хамт олноос туршлага судалж, 1500 метрийн гүн дахь олборлолтын үйл ажиллагаатай танилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.