images

Тайваньд Чингис хааны дурсгалыг хүндэтгэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   Тайваньд жил бүр болдог Чингис хааны дурсгалыг хүндэтгэх ёслол дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Энэ ёслолыг Тайваньд анх 1951 онд зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 73 дахь жилдээ болж байна. Энэ жилийн ёслол дээр Тайвань, Хятадын оркестр Чингис хаанд хүндэтгэл үзүүлэн ая тоглосныг “Focus Taiwan” сонин мэдээлэв. Өмнөх жилийн ёслолыг тус улсын Соёлын яам гуравдугаар сарын 10-нд зохион байгуулж, тус оркестр мөн л монгол үндэсний хөгжмийн зэмсгээр монгол ая тоглосон юм. Мөн монгол дуучдыг урин дуулуулснаас гадна тус яамнаас энэ арга хэмжээг жил бүр тогтвортой зохион байгуулах зорилготой гэдгээ хэлжээ. Ёслолд Тайвань дахь ар, өвөр монголчууд, монголчуудын холбоо, нийгэмлэг, тэнд суралцдаг оюутнууд оролцдог байна. Улмаар Тайванийн Соёлын сайдаас авхуулаад бүх хүн Чингис хааны зураг, хөшөөний өмнө мэхийн ёсолж, цэцэг тавин хүндэтгэл илэрхийлж, хүндэтгэлийн үг уншдаг ажээ.

Гэрэл зургийг “Focus Taiwan” сонин. 2024.04.29-нд Тайвань, Хятадын оркестр Чингис хаанд хүндэтгэл үзүүлэн монгол үндэсний хөгжмөөр ая тоглож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.