images

"Улаанбаатар" марафонд Кенийн тамирчид оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   "Улаанбаатар-2024" олон улсын марафоныг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулахаар болжээ. 2014 оноос хойш арав дахь жилдээ болж буй уг марафонд Кени, Их Британи, Герман, Өмнөд Солонгос, ОХУ тэргүүтэй хорь гаруй орны тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Марафоны бүртгэл гуравдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд цахимаар бүртгүүлсэн тамирчдын талаас дээш хувь нь 10 км-ээс дээш зайд гүйхээр сонгосон байна. Мөн энэ жил 42 км-ын зайд 18 насанд хүрсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх боломжтой болсноороо онцлог юм. Марафоны өдөр автомашингүй өдөр тул өмнөх жилүүдийнхтэй ижил Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх, Залуучуудын өргөн чөлөө, Сансрын тойрог, Бага тойруугаас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх, Сөүлийн гудамж, Гэндэнгийн гудамжны замыг хаана. Мөн энэ жил хоолны асруудыг автобусны буудал бүр дээр ажиллуулахаар болов. Иймд тухайн өдөр хоолны асар ажиллуулах аж ахуй нэгжийн бүртгэлийг өнөөдрөөс хийж эхэллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.